Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байр "Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” зорилтын хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор QR код бүхий байгууллагын танилцуулгыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Иргэд тус QR кодыг гар утсаараа уншуулснаар Баривчлах байрны товч танилцуулга, үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг авахаас гадна гомдол, санал хүсэлт гаргах боломжтой юм.