Үйл ажиллагааны стратегийн зорилго,зорилт
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2023 оныг “Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Тус зорилтын хүрээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн ажлуудаас дурдвал:
- Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжийг нэмэгдүүлэх
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Цахим хуудас ашиглах, цахим шуудан ашиглах журам”-ын дагуу байрны хэмжээнд сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нь хүний нөөцийн программ, хувцас хангалтын шинэ программ, байрны www.barivchlakh.cd.gov.mn цахим сайтыг, архив, бичиг хэргийн ажилтан Edoc, Аblе программыг, ахлах нягтлан бодогч нь “Юникус”, tender.gov.mn, шилэн данс, төлөвлөлтийн болон санхүүгийн холбогдолтой бусад программуудыг, хүний тоо бүртгэлийн байцаагч, туслах нар нь “Хоригдогсдын бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийг тус тус байрны хэмжээнд тогтмол ашиглаж байна. Захиргаа, санхүү, эмнэлэг, тоо бүртгэл, харуул хамгаалалтын 19 алба хаагч “Output” программыг өдөр тутам албан ажилд ашиглаж байна.
Шалган нэвтрүүлэх буюу үүдний хэсэгт ил тод мэдээллийн самбарыг гүйцэтгэлийн төлөвлөгөө, алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм, байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, санал, хүсэлт, өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, нээлттэй, шуурхай хүргэх зорилтын хүрээнд 80889211 дугаарын суурин утсыг тогтмол ажиллуулан, байрны цахим хаягт байрны үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг олон нийтэд шуурхай мэдээлж, сонирхсон асуултад тодорхой хариулт өгч хэвшүүлээд байна.
Мөн 2023 он гарсаар дээд байгууллагаас цаг үеийн нөхцөл байдал, үүрэг даалгавар, зөвлөмж бүхий мэдээ, мэдээлэл болон байрны үйл ажиллагаатай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх дамжаанд суралцах, хамгаалалтын ажилтны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах талаар ил тод мэдээллийн самбар, байрны цахим хаягт, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн биржид тус тус байршуулсан. Мөн “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” сэдэвт аяны хүрээнд байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хэвийн явагдсан талаар мэдээ мэдээллийг цахим хуудсанд байршуулан тавьсан.
Алба хаагчийн хэрэгцээ шаардлагад суурилсан сургалтын арга хэлбэрийг нэвтрүүлж, мэргэшсэн чадварлаг хамт олныг төлөвшүүлэх
Алба хаагчдын цаашид өсөн дэвшиж ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, 4 алба хаагчийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Офицер” бэлтгэх дамжаанд амжилттай суралцаж төгссөн.
Мөн байрны удирдлагын зүгээс худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах алба хаагчдыг мэргэшүүлэх зорилгын хүрээнд А3 олгох сургалтанд 3 алба хаагчийг суралцах нөхцөл боломжоор хангаж, амжилттай суралцаж гэрчилгээгээ гардан авсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2023 оныг “Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Тус зорилтын хүрээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн ажлуудаас дурдвал:
Байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийг бэхжүүлэх
Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг санамж бүхий стикерийг байршуулан, халдвар хамгаалал, эрүүл ахуй болон хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөж, байнгын удирдлагаас өгсөн үүрэг чиглэл, хяналтан дор байрны үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагдаж байна. Тус үүргийн хүрээнд гамшиг ослын үеийн төлөвлөгөө, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг тус тус боловсруулан батлуулж Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс сургалт зохион байгуулж, алба хаагчид баяр ёслолын өдрүүдэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
БАРИВЧЛАХ БАЙР