Алсын хараа

   Төсвийн шууд захирагч буюу Баривчлах байрны дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга буюу Төсвийн төвлөрүүлэн захирагчтай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Баривчлах байрны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд байгууллагын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журам, дүрэм, бодлогын баримт бичгийг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нэг. Нийгмийн харилцаа, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлттэй уялдуулдаг салбарын бүтэц, зохион байгуулалт, орон тооны асуудлыг оновчтойгоор шийдвэрлэнэ.

   Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21 дүгээр тушаалаар Баривчлах байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/30 дугаар тушаалаар 20 албан тушаалын 36 алба хаагчийн бүтэц, орон тоотойгоор анх байгуулсан.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баталсан орон тоогоор дарга 1, дэд дарга 1, сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 1, архив, бичиг хэргийн ажилтан 1, ахлах нягтлан бодогч 1, аж ахуйн ажилтан 1, нярав 1, жолооч 1, ахлах тогооч 1, харуул хамгаалалтын ахлах байцаагч 1, их эмч 1, хүний тоо бүртгэлийн байцаагч 1, ээлжийн дарга 3, нийгмийн ажилтан 2, хүний зан үйлд нөлөөлөх сургалт хариуцсан ажилтан /сэтгэл зүйч/ 1, хүний тоо бүртгэлийн туслах 1, дүрс бичлэгийн хяналтын ажилтан 1, хамгаалалтын ажилтан 12, сувилагч 3, шуурхай албаны жолооч 1 нийт батлагдсан 36 орон тоотой мөн дотоод орлогоор цалинждаг 1 тогооч буюу 37 /цэргийн 36, энгийн 1/ алба хаагч ажиллахаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар офицер 10, ахлагч 19, энгийн 6 алба хаагч буюу эрэгтэй 19, эмэгтэй 16 нийт 35 алба хаагч ажиллаж байна.

    Хүний зан үйлд нөлөөлөх сургалт хариуцсан ажилтан (сэтгэл зүйч) 1 сул орон тоонд одоогоор нөхөн томилгоо хийгдээгүй байна.

    2023 оны эхний хагас жилдбусад хорих анги, газар, нэгж рүү дэвшин болон шилжин ажиллах хүсэлт гаргасан 2 алба хаагч, шинээр томилогдсон 13, дотроо албан тушаалд өөрчлөгдсөн 2 алба хаагч байгаа бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 8, албаны саналтайгаар халагдсан 1 алба хаагчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

   Алба хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлнэ.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/218 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг чадавхжуулах сургалт”-ын хөтөлбөрийн үндсэн 6 чиглэлийн хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 140 цагийн танхимын болон цахим сургалтыг зохион байгуулсан.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлиг, Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/213 дугаар тушаалын хэрэгжилт, алба хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдал, сахилга хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор байрны даргын А/03 дугаар тушаалаар “Цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлыг дээшлүүлэх, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах” аян 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд батлагдсан төлөвлөгөөний дагуу өдөр бүр алба хаагчдыг нэгтгэн жагсаалын бэлтгэл хийлгэж, цэрэгжилт, жагсаалч байдалд анхаарч ажиллаж байна.

   Мөн авлига, хувийн ашиг сонирхлоос ангид байх, албаны болон хувийн нууцтай холбоотой болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Баталгаа”-г алба хаагчдаас авсан.

   Жагсаалын үзлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг сайжруулах үүднээс жагсаалын бэлтгэл хийлгэх, дээд газраас ирсэн тушаал, шийдвэр болон цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах, алба хаагчдын аюулгүй байдал, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023 оны I, II улирлын “Харуулчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахад өөрийгөө илэрхийлэх чадвар, илтгэх чадвараа дээшлүүлэх зорилготой 3 ээлжийн дарга холбогдох хууль, журам, заавар болон тулгамдаж буй асуудал, гарах арга замын талаар 10 минутын илтгэлийг хэлэлцүүлжээ.

   Хорих анги, цагдан хорих, баривчлах байр, “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-д хоригдож, хүмүүжиж байгаа суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүний эрхийг дээдэлсэн орчин, нөхцөл бүрдүүлнэ.

   Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон тус зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, цар тахлын үр нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

   Хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдэд зориулж байрны гадна шатанд тусгай замтай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний тогтмол хэрэглэдэг уналт таталтын эм болон зайлшгүй шаардлагатай эм хэрэгслийн худалдан авалтыг гэрээт эмийн сангаас сар бүр, нэн шаардлагатай үед тухай бүр нь татан авч эмнэлгийн нөөцийг бүрдүүлсэн.

   Байр болон баривчлагдсан этгээдийн өрөө, шалган нэвтрүүлэх хэсэгт алба хаагчид, баривчлагдсан этгээдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, амны хаалттай үйлчлүүлэх анхааруулга, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмж, мэдээ мэдээллийг ил тод мэдээллийн самбарт цаасан хэлбэрээр байршуулсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн тогтоосон цагуудад өгч байгаа албан ёсны мэдээллийг алба хаагчдад танилцуулж ажилласан.

   Эмнэлгийн хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өдөр бүр, шаардлага үед тухай бүр нь үзүүлж байсан ба тайлангийн хугацаанд ковид-19 цар тахлаар өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагүй.

   Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 7.4 буюу Хууль сахиулах салбарын эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжин, ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилтын холбогдох заалтыг хангахад анхаарч ажилласан бөгөөд цаашид 2024 оныг хүртэлх хугацаанд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллахын зэрэгцээ шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

 

 

БАРИВЧЛАХ  БАЙР