Байгууллагын товч түүх

          Тус Баривчлах байр нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн” А/21 дүгээр тушаалаар байгуулагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ” А/30 дугаар тушаалаар нийт 36 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй бүтэц орон тоо батлагдсан.

          Тус байгууллага нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 407 дугаар  нээлттэй, хаалттай хорих ангийн зэргэлдээ нийт 4 давхар, 3500м2 шинэ барилгыг ашиглалтанд оруулан энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэлээр шийтгэгдсэн этгээдүүд болон эмэгтэй, насанд хүрээгүй, мансууруулах бодис хэрэглэсний улмаас шийтгэгдсэн хүмүүсийг дүүрэг харгалзахгүй хүлээн авч, тэдэнд тус Баривчлах байрны нийгэм сэтгэл зүйн албанаас албадан сургалтыг, холбогдох хууль, журмын хүрээнд зохион явуулж байна.

байгуулагдсан-тушаал

Back to top button
Close