2021 оны эхний хагас жилийн байдлаар алба хаагчдын “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний биелэлтийг дүгнэж, шагнаж урамшууллаа.

Баривчлах байрны даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний баг” 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 34 алба хаагчийн 2021 оны “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар дүгнэхэд А үнэлгээтэй буюу “Маш сайн” 7, В үнэлгээтэй буюу “Сайн” 14, С үнэлгээтэй буюу “Хангалттай” 9, D үнэлгээтэй буюу “Сайжруулах шаардлагатай” 1 нийт 31 алба хаагч дүгнэгдэж, хүүхэд асрах чөлөөтэй 1, жирэмсний амралттай 1, шинээр томилогдсон 1 буюу хүндэтгэн үзэх шалтгаантай 3 алба хаагч байсан ба А, В-гийн эзлэх хувь 67.7, чанар, амжилт 61.8 хувьтай дүгнэгдсэн. “Маш сайн” дүгнэгдсэн 7 алба хаагчийг байрны даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн б/19 дүгээр тушаалаар үнэ бүхий зүйлээр шагнасан ба сахилгын шийтгэл оногдуулсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа 3 алба хаагчийн сахилгын шийтгэлийг хугацааны өмнө арилгаж байрны даргын тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцож тус тус шагнаж урамшууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button