Ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон Улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан байрны даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/34 дүгээр “Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай” тушаалаар Баривчлах байрнаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан Б.Лхагважав, Д.Батболд нарт хүндэтгэл үзүүлж мөнгөн болон дархлаа дэмжих бүтээгдэхүүн, “Дурсамж” гардуулав. Мөн ахлагч бүрэлдэхүүнийг төлөөлж “Ахлагчийн зөвлөл”-ийн дарга, ахлах ахлагч Б.Баярмаа ахмад настан Д.Батболдод дурсгалын зүйл гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button