Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим алба хаагчдыг ШШГБ-ын шагнал, цэргийн цолоор шагналаа.

Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хөдөлмөрлөж байгааг үнэлж хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч А.Энхтүвшинг “Дэд хурандаа” цолоор, ээлжийн дарга, ахмад З.Жамбалсүрэнг “Хошууч” цолоор, нийгмийн ажилтан, ахмад С.Одгаригийг “Хошууч” цолоор, Хамгаалалтын ажилтан, ахлагч С.Золбаярыг “Ахлах ахлагч” цол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн цол, шагналаар шагнасныг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дарга, дэд хурандаа Ч.Ерөөлтэгш гардуулж шагнагдсан алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button